Уламжлалт соёлыг харуулсан Монгол үндэсний дээл хувцас нь ихээхэн эрэлттэй болсон байна. Монгол үндэсний дээл хувцсыг стандартын дагуу зохистой технологийн горимоор урлах ба бүх түүхий эдийг Монголоос авч, ханган нийлүүлдгээр эдийн засагт илүү ач холбогдолтой юм.
Оёдлын цех нь байнгын хэрэглэгч ихтэй бөгөөд цаашид хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдон, тус чиглэлээр үйл ажиллагаа өргөжих зайлшгүй нөхцөл шаардлага үүсч байна.
Дараах Монгол үндэстний дээл, хувцас үйлдвэрлэж байна. Үүнд:
*Булган эмжээртэй торгон дээл /Эрэгтэй, эмэгтэй/
*Энгийн торгон дээл /Эрэгтэй, эмэгтэй/
*Даавуун дээл /Эрэгтэй, эмэгтэй/
*Торгон дээл /7-14 насны/
*Торгон дээл /6 хүртэлх насны/
*Бусад хувцас засварууд багтаж байна.