Тус төсөл амжилттай хэрэгжих гол үндэслэл нь:
- Зах зээлд эрэлт хэрэгцээ өндөр
- Амьдралын эрүүл хэв маягийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх
- Залуучуудын чөлөөт цаг загаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг нэмэгдүүлэх
- Ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх зэрэг болно.
- Зах зээлд эрэлт хэрэгцээ өндөр
Сүүлийн жилүүдэд худалдаа үйлчилгээний салбаруудын эрэлт хэрэгцээ нэмэгдэх болсон байна.
Цалингийн дундаж үзүүлэлт 2017 онд 944,5 мян ₮ байсан бол 2019 оны 2-р улирлын байдлаар 1,161.2 мян ₮ болж өссөн байна. Эдийн засаг сайжрахын хэрээр үйлчилгээний салбаруудын эрэлт нэмэгдэж байна.
Эдгээрээс залуучууд эрүүл хэв маягийг эрхэмлэх болсонтой холбогдуулан зах зээлд өндөр хэрэгцээ гарч байна.
- Амьдралын эрүүл хэв маягийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх
Зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан тахиулж, ард иргэдэд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх юм.
- Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг нэмэгдүүлэх
Орчин үед цагийг зөв боловсон өнгөрөөх газар хомс байна. Иймд эрүүл мэнддээ цаг зарцуулах газруудыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм.
- Ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх
Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дунджаар 5-10 хүнийг ажлын байраар хангаж байна. Тиймээс төсөл дэмжигдсэнээр 5 үндсэн ажлын байр шинээр бий болох юм.