Дараах хүчин зүйлс нь тус төслийг амжилттай хэрэгжих гол үндэслэл болж байна. Үүнд:
- Эрэлт хэрэгцээ их байна
- Нэг өрхөд дунджаар 3 авто машин ногдож байна. /2018 оны авто машины судалгаа/
- Зах зээл өргөжиж байна зэрэг байна.
Улаанбаатар хот нь 1,6 сая гаруй хүн ам, 376 мянга гаруй өрхтэйгээс гадна 10,0 мянга гаруй газрууд авто сэлбэг, засварын үйл ажиллагаа явуулдаг.
Төслийн үндсэн зорилго нь авто засварын газрууд эрэлт ихэсч буйтай холбогдон авто засварын газрыг шинээр нээх юм. Үүнд Америк, Япон автомашин засварлах үйлчилгээ үзүүлэх юм.
Үйлчлүүлэгч, худалдан авагчдын сэтгэл ханамжид нийцсэн засварын газраар үйлчилж, нийлүүлэлтийг цаг хугацаанд нь чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнээр хангах зорилготой ажиллана.
Бид авто засварын цогц үйлчилгээг Монгол улсын худалдааны стандартад нийцүүлэн нэвтрүүлж, эх орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах хэтийн зорилгуудыг тавьсан болно.
Дээрх зорилгод тулгуурлан дараах зорилтуудыг дэвшүүлэв.
- Авто сэлбэгийг суурилуулах, авто машин тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношлох засварлах үйлчилгээг үзүүлэх
- Цогц үйлчилгээг төрөлжүүлэн, нийгмийн эмзэг бүлэгт хөнгөлөлттэй үнээр хүрч үйлчлэх
- Чанартай засварын үйлчилгээг хэрэглэгчид хүргэхийн зэрэгцээ хямд бөгөөд тасралтгүй, улирлын нөлөөгүй, тогтмол үнэтэй үйлчилгээг үзүүлэх
- Компанийн үйл ажиллагааг, тасралтгүй, үр дүнтэй явуулах