Тус төсөл хэрэгжихэд нийт 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ба өөрсдийн талаас нийт санхүүжилтийн 50%-ийг буюу 10 сая төгрөгийг санхүүжүүлсэн бол үлдсэн 50% буюу 10 сая төгрөгийг гаднаас санхүүжүүлэх байна. 40 мкв талбайтай 1 давхар байгууламж барьсан бөгөөд үүнд хэрчсэн гурилын цехийн үйл ажиллагаа явуулах ба 2 төрлийн бүтээгдэхүүнийг чөлөөт зах зээлд нийлүүлэх юм.