Тус төсөл хэрэгжихэд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ба өөрийн хүчин чадал, туршлага дээр үндэслэн цаашид үйлчилгээ болон борлуулалтаа нэмэгдүүлж ажиллах боломжтой гэж үзэж байна.
Төслийн үндсэн зорилго нь дэлгүүрийн үйл ажиллагаа өргөжиж буйтай холбогдон бүтээгдэхүүний төрөлжүүлэлтийг нэмэгдүүлэн, үйл ажиллагааны орлогыг 50 хувиар нэмэгдүүлэх юм. Үүнд Америк автомашины сэлбэг, автомашинуудыг оруулан борлуулах юм.
Үйлчлүүлэгч, худалдан авагчдын сэтгэл ханамжид нийцсэн засварын газраар үйлчилж, нийлүүлэлтийг цаг хугацаанд нь чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнээр хангах зорилготой ажиллана.
Бид авто сэлбэгийн худалдааны цогц үйлчилгээг Монгол улсын худалдааны стандартад нийцүүлэн нэвтрүүлж, эх орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах хэтийн зорилгуудыг тавьсан болно.