Энэхүү төслийн зорилго нь үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний төрөлжүүлэлтийг нэмэгдүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, тус бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авах , мөн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зэрэг зах зээлд, өөрийн хувь хэмжээгээ өсгөх болон хэрэглэгчдэд хямд сайн чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад оршино.
Уг төслийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:
- Санхүүжилтийн зээл авах
- Үйлдвэрлэлийн обьектыг шинэчлэх, өргөтгөх
- Үйлдвэрлэлтийн эргэлтийн хөрөнгө буюу түүхий эд материал худалдан авах
- Шинэ тоног төхөөрөмж худалдан авч, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Үйлдвэрийн байгууламжид цайны газар нээх
- Тогтмол 20 ажлын байр шинээр бий болгож ажилгүйдлийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулах юм.
Уг төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрийн обьектыг өргөтгөх болон тоног төхөөрөмжөө шинэчлэх, түүхий эд материал худалдан авах зардлыг санхүүжүүлнэ.