Сүүний үхрийн фермер байгуулах төсөл

Төсөл хэрэгжүүлэгч нь 380 цахилгаан холболтын зөвшөөрөл авсан 2 га газарт үхрийн эрчимжсэн фермер байгуулан дотоодын хэрэглэгчдэд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнийг улирлын шинж чанараас хамаарахгүйгээр ханган нийлүүлж зах зээлээ өргөтгөхөөр төлөвлөж байгаа учраас хөрөнгө оруулалт хүсч байгаа юм. Цаашдаа мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхээр төлөвлөж байгаа болно.

Бид сүүний чиглэлээр үхрийн фермер байгуулснаар тус сумд анхдагч нь болох төдийгүй энэ чиглэлээр үйл ажиллагааг явуулах 10 жилийн туршлагатай юм.

Компанийн ирээдүйн бодлого болон үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь тус нутгийн ажлын байрны орон тоог нэмэгдүүлэн, сумын ард иргэд болон Улаанбаатар үхрийн сүүгээр ханган нийлүүлэхэд оршино.

Монголын эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, ашигтай байгаа мал аж ахуйн чиглэлийг тууштай хөгжүүлэх нь зах зээлийг сайжруулах, гадаад дотоод хүчин зүйлийг тогтворжуулах эерэг үр нөлөөтэй болно.

 

Үйл ажиллагааны чиглэл: Мал аж ахуй

Ажилтны тоо: 25

Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын хэмжээ: 500 сая ₮

Үйл ажиллагаа тогтворжих хугацаа: 1 сар

Хуудасны тоо: 40 хуудас

Бичигдсэн он: 2018

Файлын формат: Word Document

 

CHOOSE YOUR LANGUAGE