Ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх төсөл

Descriptioббn

Тус төсөл хэрэгжихэд нийт 42 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд хангалттай хэдий ч, үйл ажиллагааны цар хүрээ, чанар хүртээмж, сүүлийн үеийн ололт амжилтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах тал дээр дутмаг хэвээр байна.

Шавж, мэрэгч, хөрс, ахуйн замаар дамжин гэдэсний халдвар, зоонозын халдвар, бактери вирусийн халдвар, шимэгч хорхой зэрэг халдвар тархдаг ба хот суурингуудын хүн амын дунд эдгээр халдварт өвчин тогтмол нэмэгдсээр байна.

Ахуйн шавж, мэрэгчийн устгалын ажлыг тогтмол хугацаанд хүнсний болон үйлдвэр үйлчилгээний газруудыг стандартын дагуу зохион байгуулах, үйлчилгээнд шинэ технологи, бодис, хэрэглэгдэхүүнийг нэвтрүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх хэрэгтэй юм.

Иймээс бид өөрийн хүчин чадал, туршлага дээр үндэслэн цаашид өргөжүүлж үйлчилгээг улсын хэмжээнд явуулан ажиллах боломжтой гэж үзэж байна.

Үйл ажиллагааны чиглэл: Ариутгал, халдваргүйжүүлэлт

Ажилтны тоо: 7

Төслийн зориулалт: Тусгай зөвшөөрөл авах

Үйл ажиллагаа тогтворжих хугацаа: 3 сар

Хуудасны тоо: 28 хуудас

Бичигдсэн он: 2018

Файлын формат: Word Document