Малын тэжээлийн үйлдвэрлэлийн төсөл

 

Descriptioббn

  • 2019 оны байдлаар Монгол улсад нийт 57 гурил, тэжээлийн үйлдвэр, цехүүд байна.Үүнээс малын тэжээлийн үйлдвэрлэлээр дагнасан нийт 30 аж ахуй нэгж байгууллага байна.
  • Сүүлийн 3 жилийн байдлаар малын өрхийн тоо 2017, 2018, 2019 онуудад 228,95; 230,854; 233,317 мянга буюу жилд дунджаар 2,185 өрх нэмэгдэж байна.
  • Мал аж ахуйн хаваржилт болон мал төллөлт, төл бойжилтын хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай давахад малчид, фермерүүдэд чухал хүчин зүйлүүдийн нэг нь өвс тэжээлийн хангалт, малын тэжээлийн нөөц бүрдүүлэлт байдаг ба орчин үед малын тэжээлийн үйлдвэрлэлийн тоо хангалтгүй байна.
  • Хорголжин малын тэжээлийг ихэвчлэн Оросоос импортлон, борлуулж байна. Бид монгол хорголжин, хивгийг дотооддоо үйлдвэрлэх бөгөөд цаашид малын тэжээлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх юм.

Үйл ажиллагааны чиглэл: Малын тэжээлийн үйлдвэрлэл

Ажилтны тоо: 10

Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ: 300,0 сая ₮

Төслийн хуудасны тоо: 42

Санхүүгийн төлөвлөгөөний хуудасны тоо: 16

Бичигдсэн он: 2021

Файлын формат: Word Document болон Excel