Descriptioббn
Мах нядалгаа нь хялбар бөгөөд малчдын цаг зав болон мөнгийг ихээхэн хэмнэдэг учраас эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Манай компани нь малчдын гараас малыг авч нядлан, Улаанбаатарт хүргэж өгөх тул малчид ихээхэн сонирхох юм.
Энэхүү төслийн хэтийн зорилго нь Улаанбаатар хотын болон орон нутгийн мах, махан бүтээгдэхүүний хангамжийг дээшлүүлэх, махны нөөцийг бий болгох, үйлдвэрийн аргаар бэлтгэж, стандартын дагуу тээвэрлэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэхэд оршино.
Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд махыг нядалж Улаанбаатарт хүргэхийн тулд дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд:
- Монгол Улсын малын чанартай мах нийлүүлэлтийн бүс болох 5 аймгаас махыг нийлүүлнэ
- Суманд махыг нядалж, тээвэрлэнэ
- Хөлдөөгчтэй машинаар бүтээгдэхүүнийг тээвэрлэнэ
- Төслөөр Улаанбаатар хотын газрууд болон хувь хэрэглэгчдэд махыг нийлүүлнэ
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах
- 100 тонны багтаамжтай агуулахын барилгыг барьж ашиглалтад оруулах
- Агуулахын тоног төхөөрөмж, хөргөлтийн тоног төхөөрөмж, машин техник хэрэгслийг худалдан авах, суурилуулах зэрэг болно.
Үйл ажиллагааны чиглэл: Мал аж ахуй
Ажилтны тоо: 20
Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалтын хэмжээ: 240 сая ₮
Хуудасны тоо: 47 хуудас
Бичигдсэн он: 2018
Файлын формат: Word Document