Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах төсөл

Descriptioббn

Манай улс жилд дунджаар найман сая орчим толгой мал хүнсэнд хэрэглэж 250 гаруй мянган тонн мах үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн  сайдын баталсан зөвлөмжөөр нэг хүн жилд 84 кг мах хүнсэнд хэрэглэх шаардлагатай гэсэн байдаг.

Энэ хэмжээгээр тооцож үзвэл Улаанбаатар хотын 376 мянган өрх буюу 1,3 сая гаруй хэрэглэгчид 100-110 мянган тонн мах хэрэглэх болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг инфляцын түвшин доогуур байгаа хэдий ч, 2018 онд  1,5 хувиар өсч 8,1%-ийн үзүүлэлт гарсан болно.

Үүнтэй холбогдон  мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх  шаардлагатай байна.

Мөн Монгол улсын малын тоо толгой 66,5 саяд хүрч байгаа нь түүхий эдийн нөөц элбэг буйг харуулж байна.

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэр байгуулах төсөл нь техник эдийн засгийн үндэслэл, үйл ажиллагааны орлого, зарлага, цэвэр ашиг, төслийн үр дүн, бизнес шинжилгээ, төслийн эрсдэлийн шинжилгээ, маркетингийн бодлого гэх мэт төсөлтэй холбоотой бүхнийг оруулсан болно.

Мах, махан бүтээгдэхүүнд:

* Хонины ангилсан мах

*Лаазалсан мах

*Пакетласан мах байна.

Үйл ажиллагааны чиглэл: Мал аж ахуй

Ажилтны тоо: 23

Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын хэмжээ: 700 сая ₮

Үйл ажиллагаа тогтворжих хугацаа: 3 сар

Хуудасны тоо: 59 хуудас

Бичигдсэн он: 2018

Файлын формат: Word Document