Descriptioббn
Энэхүү уламжлалт эмчилгээний цогц үйлчилгээ нь Монгол улсын ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг богино хугацаанд ардын уламжлалт технологиор үр дүнтэйгээр шийдээд зогсохгүй, иргэдийн биеийг сувилан сэргээх эмгүй энгийн аргаар эрүүл байлгахад чиглэгдэж байгаа юм.
Бидний сонгосон уламжлалт сэргээн засах эмчилгээ үйлчилгээ нь зах зээлд цаашдаа эрэлттэй буюу ирээдүйтэй учраас энэ чиглэлээр цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахыг бид зорьж байгаа юм.
Бид эхний ээлжид дараах үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөж байгаа юм. Үүнд:
- Цахилгаан эмчилгээ
- Гэрэл эмчилгээ
- Дулаан эмчилгээ
- Механик эмчилгээ
- Бариа засал эмчилгээ
- Зүү эмчилгээ
- Хөдөлгөөнт эмчилгээ
- Бусад эмчилгээний /Төөнүүр засал, шивүүр засал, хануур хорхой, бумба буюу соруул засал, туулга буюу цөс угаах, гэдэс цэвэрлэх, бөөлжүүлэх буюу ходоод угаах, боох дэвтээлэг эмчилгээ, зөгийн балны татлага / үйлчилгээнүүдийг цаашид бид улам боловсронгуй болгож, төрөлжүүлэх болно. Уламжлалын үйлчилгээг стандартын дагуу дагаж мөрдөнө.
Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэнд
Ажилтны тоо: 6
Төслийн зориулалт: Тусгай зөвшөөрөл
Хуудасны тоо: 26 хуудас
Бичигдсэн огноо: 2018
Файлын формат: Word Document