Уул уурхайн төсөл

Descriptioббn

Манай компани нь олон жилийн судалгаанд тулгуурласан орчин үеийн менежмент, арга зүйгээр байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зэргээр ашигт малтмалыг бүрэн ашиглагдах технологийг Монголдоо нэвтрүүлэх зорилготой юм.

Бид сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр уурхайн хаягдал нүүрсийг дахин боловсруулан цэвэрлэх, угаах зэрэг шат дамжлагуудаар байгалийн ашигт малтмалын өгөөжийг зөв зохистой ашиглах технологийг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм

Мөн бид хаягдал нүүрсийг дахин боловсруулан гарган авах эрчим хүчний нүүрсийг  түүхий эд /хаягдал нүүрс/-ийг худалдан авсан үнээр орон нутгийн Дулааны цахилгаан станцуудад ханган нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ нь коксжих нүүрсийг нэмэгдүүлэх эерэг ач холбогдолтой юм.

Монголын томоохон нүүрсний уурхайнд хаягдал нүүрсний угаах үйлдвэр байгуулан та бүхэнд өөрсдийн багахан хувь нэмрээ оруулж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр ханган, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Үйл ажиллагааны чиглэл: Уул уурхай

Ажилтны тоо: 31

Төслийн зориулалт: Тусгай зөвшөөрөл

Үйл ажиллагаа тогтворжих хугацаа: 3 сар

Хуудасны тоо: 33 хуудас

Бичигдсэн он: 2018

Файлын формат: Windows Document