Фитнесс төв байгуулах төсөл

Descriptioббn

Тус төсөл амжилттай хэрэгжих гол үндэслэл нь:

  • Зах зээлд эрэлт хэрэгцээ өндөр
  • Амьдралын эрүүл хэв маягийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх
  • Залуучуудын чөлөөт цаг загаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг нэмэгдүүлэх
  • Ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх зэрэг болно.
  • Зах зээлд эрэлт хэрэгцээ өндөр

Сүүлийн жилүүдэд худалдаа үйлчилгээний салбаруудын эрэлт хэрэгцээ нэмэгдэх болсон байна.

Цалингийн дундаж үзүүлэлт 2017 онд 944,5 мян ₮ байсан бол 2019 оны 2-р улирлын байдлаар 1,161.2 мян ₮ болж өссөн байна. Эдийн засаг сайжрахын хэрээр үйлчилгээний салбаруудын эрэлт нэмэгдэж байна.

Эдгээрээс залуучууд эрүүл хэв маягийг эрхэмлэх болсонтой холбогдуулан зах зээлд өндөр хэрэгцээ гарч байна.

  • Амьдралын эрүүл хэв маягийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх

Зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан тахиулж, ард иргэдэд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх юм.

  • Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг нэмэгдүүлэх

Орчин үед цагийг зөв боловсон өнгөрөөх газар хомс байна. Иймд эрүүл мэнддээ цаг зарцуулах газруудыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм.

  • Ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх

Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дунджаар 5-10 хүнийг ажлын байраар хангаж байна. Тиймээс төсөл дэмжигдсэнээр 5 үндсэн ажлын байр шинээр бий болох юм.

Үйл ажиллагааны чиглэл: Фитнес, бялдаржуулах үйлчилгээ

Ажилтны тоо: 5

Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын хэмжээ: 80 сая ₮

Төслийн хуудасны тоо:28

Санхүүгийн төлөвлөгөөний хуудасны тоо: 13

Бичигдсэн он: 2019

Файлын формат: Word Document болон Excel