Descriptioббn
Сүүлийн жилүүдэд хүмүүс экологийн цэвэр бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх сонирхолтой болжээ. Үүний нэг нь чацаргана жимс юм.
Чацаргана болон түүний төрөл жимсийг Орхон-Сэлэнгэ, Булган, Ховд, Завхан, Тэс, Бөхмөрөн зэрэг газруудад тариалж байна. Нийт нутгийн 13,5 мян га талбайг хамарч байна.
Иймд бидэнд чацарганы бутыг нэмж суулгах, сонгон сайжруулах шаардлага тулгарч байна.
Монгол улсын эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбогдон гадагш гаргах бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнд нэн тэргүүнд чацарганы үндсэн бүтээгдэхүүн тос, шүүс яригдаж байна. Манай байгууллага Монголын хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эдийг ханган нийлүүлж, экспортыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байна.
Чацаргана тарих нь хялбар бөгөөд түүхий эдийг шууд ханган нийлүүлэх нь чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн цаг зав болон мөнгийг ихээхэн хэмнэдэг учраас эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Манай компани нь чацарганы бүтээгдэхүүний түүхий эдийн тогтвортой ханган нийлүүлэгч болж ажиллах юм.
Үйл ажиллагааны чиглэл: Чацаргана тарих
Ажилтны тоо: 5
Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалтын хэмжээ: 25 сая ₮
Төслийн хуудасны тоо: 32
Санхүүгийн төлөвлөгөөний хуудасны тоо: 16
Бичигдсэн он: 2020
Файлын формат: Word Document болон Excel