Эмэгтэйчүүдийн клиник эмнэлэг байгуулах төсөл

Descriptioббn

Эмэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээний цогц үйлчилгээ нь зах зээлд хэрэгцээтэй, цаашид өргөжин тэлэх боломжтой салбар юм.

Энэхүү салбарыг манай орны хувьд гаднын сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж дээр тулгуурлан  стандартад нийцүүлэн нэвтрүүлэх, хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлийг хөгжүүлснээр эдийн засгийн хувьд дараах ач холбогдолтой.

  • Үйлчлүүлэгчдийн цар хүрээ өргөн. Үүнд эмэгтэйчүүдийг хамрах тул хэрэглэгчдийн тоо их байна.
  • Бидний үйлчилгээ нь хүн амын өсөлтөөс шууд хамаардаг учраас цаашид үйлчилгээний хэрэгцээ ихэссээр байх болно.
  • Үйл ажиллагаа явуулахад туршлагатай хамт олонтой учраас үйл ажиллагааг эхлүүлэхэд хялбар байна. Үүний үр дүнд байгууллагын үйл ажиллагаа тогтвортой болох хугацаа харьцангуй богино байна.
  • Үйлчилгээний бүтэц хялбар байна.
  • Эмэгтэйчүүдийн клиник байгуулснаар ажлын байрны орон тоо ихэсч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ.

Төсөл амжилттай хэрэгжих  нэгэн хүчин зүйл бол төслийг санаачлагч комапни нь эмэгтэйчүүдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг хүүхэд нярайн клиник, Гоо сайхны мэс засал, арьс гоо заслын клиник, Эрэгтэйчүүдийн мэс заслын төв гэх мэт клиникүүдийг хослуулан ажиллуулж  эхлэх юм. Өнгөрсөн 5-н жилийн хугацаанд тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клиник эмнэлгүүдийн  байнгын үйлчлүүлэгчидийн тоо цөөнгүй байна.

Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэнд

Ажилтны тоо: 11

Төслийн зориулалт: Тусгай зөвшөөрлийн

Үйл ажиллагаа тогтворжих хугацаа: 2 сар

Хуудасны тоо: 32 хуудас

Бичигдсэн он: 2019

Файлын формат: Word Document