Танилцуулга
Сүүлийн үед албан байгууллага, хувь хүмүүс их хотын төвлөрөлт, автомашины түгжрэл, хотын дуу чимээ, орчны стресс зэрэг бусад хүчин зүйлсээс хамаарч, цэвэр агаарт амрах, амралтын газарт үйлчлүүлэх эрэлт хэрэгцээ их байна. Манай байгууллага нь хүмүүсийн амрах тухтай орчинг бүрдүүлж, Монголын шилдэг амралтын газар болж өргөжихөөр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах ба Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Энэхүү төслийн зорилго нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх буюу амралтын газрыг өргөтгөж, хүчин чадлыг дээшлүүлэх, үйлчилгээний төрөлжүүлэлтийг нэмэгдүүлснээр үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэж байна.
Манай компани өөрийн нөөц бололцоонд тулгуурлан 2016 оноос эхлэн хэрэглэгчдийн судалгаа явуулж стратеги төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
Судалгааны үр дүнгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдал 90-ээс дээш хувьтай гарсан ба зах зээлд үйлчилгээнд хамрагдах бололцоотой хүн амын тоо нийтдээ 1,923 сая байна. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна.
Монгол улсад зорчих жуулчдын тоо жил бүр ихсэх хандлагатай буй нь цаашид үйлчлүүлэгчийн зах зээлийн багтаамж өсөн нэмэгдэх бололцоотой гэж үзэж байна.
Амралтын газрын байгууламж болон дотно, гадна тохижилт зэргийг тооцоолон оруулсан ба техник эдийн засгийн үндэслэл, үйл ажиллагааны орлого, зарлага, цэвэр ашиг, төслийн үр дүн, бизнес шинжилгээ, төслийн эрсдэлийн шинжилгээ, маркетингийн бодлого, барилга байгууламжийн тооцоо гэх мэт төсөлтэй холбоотой бүхнийг оруулсан болно.
Үйл ажиллагааны чиглэл: Аялал жуулчлал, амралт сувилал
Ажилтны тоо: 30
Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалтын хэмжээ: 800,0 сая ₮
Үйл ажиллагаа тогтворжих хугацаа: 1 сар
Хуудасны тоо: 66 хуудас
Бичигдсэн он: 2018
Файлын формат: Word Document