Танилцуулга
Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбогдон гаднаас авах бүтээгдэхүүн импортыг бууруулах шаардлагатай байгаа бөгөөд үүнд нэн тэргүүнд хүнсний ногоо яригдаж байна.
2018 оны судалгаагаар хүнсний ногооны дотоодын жилийн хэрэгцээ 191,3 мянган тонн байгаа ба хүнсний ногооны хангамж 101,2 мянган тонн буюу хүрэлцээ 52,9%-тай байна. Хүн амын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан, хүнсний ногооны хэрэгцээ ихэсч байгаа ч, дотоодын хүрэлцээ бага байна.
Хүнсний болон нарийн ногоог дотооддоо тарих нь Монголын хүн амыг чанартай эрүүл бүтээгдэхүүнээр хангаж, импортыг бууруулах эерэг нөлөөтэй байна.
Тариаланчид тариалсан хүнсний ногоог хадгалах зоорь байхгүй учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжгүй байна гэж үзэж байгаа бөгөөд ногоо худалдаалах нэгдсэн сүлжээ бий болгож, зоорийн асуудлыг шийдэж өгөхийг холбогдох байгууллагууд, засгийн газраас хүсч байгаа юм.
Тус төсөл амжилттай хэрэгжих дараах үндэслэлүүд байна. Үүнд:
- Засгийн газраас хэрэгжүүлж буй “Газар тариалангийн салбарын бодлого”-д эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилгыг бодитоор хэрэгжихэд хувь нэмэр оруулах
- 2020 оны байдлаар улсын хэмжээнд хүнсний ногооны хэрэглээний хангалт улирлын шинж чанартай, үнийн хэлбэлзэлтэй хэвээр байна.
Үйл ажиллагааны чиглэл: Хүнсний ногооны тарих, хадгалах
Ажилтны тоо: 15
Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ: 369,337,994 ₮
Төслийн хуудасны тоо:45
Санхүүгийн төлөвлөгөөний хуудасны тоо: 16
Бичигдсэн он: 2020
Файлын формат: Windows Document болон Excel