Үхрийн фермер байгуулах төсөл

Танилцуулга

Манай улс жилд дунджаар найман сая орчим толгой мал хүнсэнд хэрэглэж 250 гаруй мянган тонн мах үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн сайдын баталсан зөвлөмжөөр нэг хүн жилд 84 кг мах хүнсэнд хэрэглэх шаардлагатай гэсэн байдаг.

Энэ хэмжээгээр тооцож үзвэл Улаанбаатар хотын 376 мянган өрх буюу 1,3 сая гаруй хэрэглэгчид 100-110 мянган тонн мах хэрэглэх болж байгаа юм.

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас явуулсан судалгаагаар Монголын махны нийлүүлэлтэд дараах асуудлууд тулгарч байгаа юм. Үүнд:

  • Махны нийлүүлэлтийн дийлэнх хувийг албан бус секторын махны бизнес хэрэглэгчид гар аргаар бэлдэн хүнсний зах буюу махны ченжүүдэд нийлүүлж байна.
  • Зориулалтын бусаар тээвэрлэж байна.
  • Өнөөдрийн байдлаар гар аргаар бэлтгэн хэрэглэгчдэд хүрч байгаа мал мах нь хөдөө орон нутгийн малчид төвлөрсөн мал нядалгааны газар, “Хүчит Шонхор” захын бөөний худалдаа, мөн захын лангууны худалдаа, бусад захууд, хүнсний дэлгүүр гэсэн үндсэн зургаан үе шатыг дамжин хэрэглэгчдийн гарт хүрч байна.
  • Үнэ, өртгийн бүтцийг авч үзвэл нэг кг мах малчдаас зах зээлд нийлүүлэгдэн хэрэглэгчдийн гарт хүрэхдээ, дунджаар адуу үхрийн махны үнэ кг тутамдаа 1500-2000 нэмэгддэг байна.

Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл ахуйн шаардлага хангасан, зориулалтын хөргөлтийн систем бүхий махны зоорь, стандартын дагуу тээвэрлэлттэй, олон ченж дамжаагүй бодит үнээр нь хэрэглэгчдэд нийлүүлэх шаардлагатай байна.

Манай төслийн хувьд жилд дунджаар 1654,2 тн махыг Улаанбаатар хот болон бусад аймгуудын зах зээлд нийлүүлэх бөгөөд энэ нь нийт зах зээлийн 0,3 хувьтай тэнцэнэ.

Үйл ажиллагааны чиглэл: Мал аж ахуй/Сүү болон махны хосолмол үхрийн фермер/

Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт

Ажилтны тоо: 16

Хөрөнгө оруулалтын хэмжээ: 1,0 тэрбум ₮

Үйл ажиллагаа тогтворжих хугацаа: 3 сар

Хуудасны тоо: 33 хуудас

Бичигдсэн он: 2018

Файлын формат: Word Document