Төслийн хөрөнгө оруулагчийг хаанаас олох вэ?

Монголын өнөөгийн байдалд ихэнхи жижиг дунд бизнес эрхлэгчид банкнаас бизнесийн зээл авч байна. Гол асуудал нь хүү нилээд өндөртэй, эргэн төлөлт уян хатан бус учраас бизнес эрхлэгчидэд хүндрэлтэй байна. Үүнээс сэргийлэх нэг боломж нь төсөл боловсруулахдаа үнэн бодит судалгаанд тулгуурлан зөв үнэлгээг гаргах юм.

Бид энэ нийтлэлээр Монголд жижиг дунд бизнес эрхлэгчидэд хөрөнгө оруулалтын боломжуудын талаар өгүүлэхийг зорьлоо.

1. Дотоодын банкны зээл-Гол анхаарах зүйл нь өөрийн нөөц бололцоо, бодит байдал, цаашдын бизнесийн бэрхшээлд гарах асуудлыг тэсвэрлэх байдал зэрэг биет болон биет бус хүчин зүйлсийг үнэлэн зөв төсөв, бизнесийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй.

2. Төрийн яам, сан-Тухай бүрт зарлагдах тендер төслүүдэд оролцох юм. Үүнд жижиг дунд бизнес эрхлэгчидэд зориулсан төсөл зарлагддаг. Үүнд мөн бодит үр дүнд тулгуурласан төсөв, төслийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. Ихэнхи хүмүүс ар тал танилаараа төслийн санхүүжилт олж авдаг гэдэгт итгэдэг. Зарим талаараа ийм байж болох ч, ихэнхи тохиолдолд санхүүжилт олгогчид ирээдүйд их ашиг авчирах, эрсдэлгүй байх байгууллагыг сонгохыг эрмэлздэг гэдэг нь ойлгомжтой. Хөрөнгө оруулагч байгууллага ч бай, хувь хүн ч бай хоосон мөнгө тараахыг, эсвэл ашиггүй гэрээ хэлэлцээр /Үүнд танил тал, авлигал орно. Учир нь хичнээн ч их хэмжээний авлигал байсан зөв хөрөнгө оруулалтаас ашигтай байж чадахгүй. Зөв хөрөнгө оруулалт мөнгийг хурдан хугацаанд ихэсгэх цор ганц боломж гэдгийг хөрөнгө оруулагчид бүгд мэднэ./ -ээс татгалзах нь ойлгомжтой. Нэмж хэлэхэд, арилжааны банк, сан яам, хөрөнгө оруулагч байгууллага нь мөнгийг ихэсгэх, нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилт олгодог. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хүсэгчээс илүү мөнгө түүнд хэрэгтэй, өсгөх зорилготой байдгийг санаарай.

3. Дэлхийн банк, Европын холбооны банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банкуудаас санхүүжилт авах бололцоотой. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой олон байгууллагууд бий. Үүнд судалгаа ихээхэн хэрэгцээтэй ба хамгийн гол нь хаана хэрхэн төслүүд зарлагдаж байгаа мэдээллийг цаг алдалгүй хүртэх нь ихээхэн ач холбогдолтой болно.

4. Гадны банк бус санхүүгийн байгууллага нь өндөр шаардлага хангаж чадахгүй жижиг дунд байгууллагуудад их чухал байна. Учир нь өндөр хөгжилтэй орнуудад банк бус санхүүгийн байгууллага харилцагчид үйлчлүүлэгчид ховор байдаг. Улс орны хөгжил болон санхүүгийн бус байгууллагын хөгжил 2 урвуу хамааралтай байна. Тиймээс энэ нь Монголын бизнес эрхлэгчид илүү боломж байж ч болох юм. Гэхдээ мэдээллийн эх сурвалж нь баталгаатай газартай холбогдож, бизнесийн зээл авах хэрэгтэй. Баталгаатай газраас зээл авч чадвал, зээлийн хүү 1-4% хүртэл учраас танд илүү хөнгөн тусах бололцоотой байна.

5. Монгол улс 2 том гүрний дунд оршдог. Тиймээс бидэнд илүү боломж байна гэсэн үг. Учир нь эдгээр 2 том гүрэн дэлхийн зах зээлийн хувьд томоохон хувийг эзлэх төдийгүй бизнесийн зах зээлийн ханалт дээд түвшинд хүрч байна. Энэ тэдгээр улс орны бизнес эрхлэгчид бизнесээ илүү өргөтгөх, өөр зах зээлд нэвтрэхийг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн түншлэгчидийн хэрэгцээ өндөр байна.

CHOOSE YOUR LANGUAGE