Төслийн агуулга ямар байх вэ?

Төсөл нь хаана ямар чиглэлээр зориулагдсанаас хамаарч, түүний агуулга, хуудсын тоо, бүтэц тодорхойлогдох юм. Жишээлбэл 5 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт буюу хөрөнгө оруулалтын төсөл бичихэд хамгийн нарийн загварчлалаар хийж боловсруулах шаардлагагүй бөгөөд энгийн төслийн загвараар бичихэд болно. Төслийн төсвөөс хамаарч төслийн доорхи харуулсан төслийн загвар, бүтцүүдэд төслийг боловсруулах нь оновчтой байна. Үүнд:

*Хялбар төсөл. Энэхүү төсөл нь 30-35 хуудастай ба төслийн агуулгын хувь энгийн байна. Нарийвчилсан судалгаа болон шинжилгээ хийгдээгүй бөгөөд төсөлд шаардагдах үндсэн мэдээллүүдийг оруулж өгсөн байна.

*Энгийн төсөл. Тус төсөл нь хялбар төсөлтэй харьцуулвал, илүү мэдээлэл судалгаанд тулгуурласан байх ба 35-50 хуудастай, төслийн агуулгын хувьд илүү нарийн байна.

*Стандарт төсөл. Харин стандарт төсөл нь ихэнхи хөрөнгө оруулагч байгууллагын тавьсан шаардлагын дагуу төслийн агуулгаар 45-65 хуудсанд бичигдсэн байх ба тооцоолол, судалгаа болон шинжилгээг нарийн тусгаж боловсруулсан байна.

*Нарийвчилсан төсөл. Нарийвчилсан төсөл нь стандарт төсөлтэй харьцуулвал илүү мэдээлэл орсон байна. Үүнд хэрэв төсөлд барилга байгууламж барих бол түүний загвар зургийг энэ төслийн загварт илүү сайжруулах буюу мэргэжлийн архитектурын схем зургийг гаргах,барилгын төсвийг илүү дэлгэрэнгүй гаргаж ирэх юм.

*Олон улсын жишигт нийцсэн төсөл. Олон улсын  хэмжээнд Ази болон Америк улсуудын даган мөрддөг стандарт горим, агуулгаар боловсруулсан төслийг гадны орноос хөрөнгө оруулалт хүсч буй эсвэл хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, бизнес эрхлэгчид бичүүлэх нь тохиромжтой байна.

*Судалгааны төсөл. Судалгааны төсөл нь хөрөнгө оруулалтын төслөөс  агуулга бүтцийн хувьд өөр байна.

CHOOSE YOUR LANGUAGE