Танилцуулга
Энэхүү төслийн зорилго нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх буюу хаш чулуун эмчилгээний салбаруудыг Хан-Уул дүүрэг болон Баянзүрх дүүргүүдэд байгуулан үйл ажиллагаагаа өргөтгөж, хүчин чадлыг дээшлүүлэх, үйлчилгээний төрөлжүүлэлтийг нэмэгдүүлснээр үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэн, ажлын байрны орон тоог 3-аар нэмэгдүүлж, эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэж байна.
Бизнесийн амжилтад хүрэх гол хүчин зүйлс:
- Үйлчилгээний эрэлт хэрэгцээ их
- Үйлчилгээний чанар сайн
- Дадлага туршлага сайтай
- Хэрэглэгчдэд танил болж чадсан
- Зах зээлд эзлэх хувь харьцангуй өндөр
- Хүний нөөцийн бүрдүүлэлт сайтай
Уг төслийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:
- Санхүүжилтийн зээл авах
- Салбарууд нээх
- Үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Төсөл хэрэгжиж буй нөхөн сэргээх хаш чулуун эмчилгээний газруудын эрүүл ахуйн шаардлага, ажилчдын аюулгүй байдлыг хангах
- Тогтмол нийтдээ 3 ажлын байр бий болгож ажилгүйдлийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулах юм.
Үйл ажиллагааны чиглэл: Сувилал, нөхөн сэргээх эмчилгээ, иллэг
Ажилтны тоо: 3
Төслийн зориулалт: Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалтын хэмжээ: 50,0 сая ₮
Үйл ажиллагаа тогтворжих хугацаа: 6 сар
Хуудасны тоо: 33
Бичигдсэн он: 2018
Файлын формат: Word Document