Сайн төсөл хэрхэн бичих вэ?

Тухайн аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт, судалгаа, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон талын зорилгоор төсөл боловсруулах шаардлага тулгардаг. Төслийг тус төслийн зорилго болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан бичих нь илүү оновчтой байна.

Өөрөөр хэлбэл төслийн чиглэл, улмаар хаашаа дамжуулах, ямар нөхцөл байдалд юуг хүсч буйд тулгуурлан боловсруулах нь зүйтэй байна. Энэхүү нийтлэлээр ААН, хүмүүсийн илүү түлхүү сонирхдог хөрөнгө оруулалтын төслийн талаар яривал дараах зөвлөмжийг өгмөөр байна. Үүнд:

-Хөрөнгө оруулахыг хүсэгч өдий хүртэл ямар амжилтанд хүрсэнээ тодорхойлох. Өөрөөр хэлбэл ямар гавьяатай учраас хөрөнгө оруулалт хүртэх эрхтэйгээ тодорхойлох юм. Хэрэв  уншигч та ямар нэгэн том амжилт гаргаж байгаагүй гэж бодож байгаа бол санаа зоволтгүй, энэ нь ямар нэгэн гавьяа шагналыг хэлээгүй болно. Хамгийн гол нь та байгууллагаа маш оновчтойгоор зөв илэрхийлэх нь чухал. Өөрийгөө болон байгууллагаа хэт дөвийлгөх бус бодит байдал дээр тулгуурлан өөрийн санаагаа илэрхийлээрэй.

-Хөрөнгө оруулагчийг сонгох. Өнөөгийн байдалд хөрөнгө оруулагчийг банк, зарим нэг сан гэж харж байгаа нь нилээн дутмаг буюу өөрийн нөөц бололцоогоо хязгаарлаж байна. Хөрөнгө оруулагчдийг маш сайн судлахыг ихэнхи байгууллагад мартдаг нь мөн сул тал болж байна. Гарааны бизнес эрхлэгчид танил тал, арын хаалга, авлигалаар хөрөнгө оруулалтыг хүртэх боломжтой гэж бодож байгаа нь цаашдын бололцоог хязгаарлаж байна. Заавал банкыг бус өөр чиглэлийн хөрөнгө оруулагчидийг сонгох нь илүү дээр гэж зөвлөхөөр байна. Яагаад гэвэл өнөөгийн арилжааны банкны хүү бусад оронтой харьцуулахад нилээд өндөр байгаа нь хөрөнгө оруулалт хүртэгчийг эргээд эрсдэлд оруулж байна. Энэ асуудал ганцхан банкинд яригдахгүй бүхэлд нь хамарна. Учир нь өөрийн бизнесийг зөв тодорхойлж тооцоолоогүйгээс болж өөрийгөө болон байгууллагаа ихээхэн эрсдэлд оруулж байгаа хүмүүс их байгаа учраас энэ асуудлыг ярихгүй байхын аргагүй юм.

Эрхэм уншигч та бүхэн бидний блогийг уншиж байгаарай. Бид илүү хэрэгцээтэй мэдээ, мэдээллүүдийг оруулахын тулд хичээх болно. Баярлалаа.

CHOOSE YOUR LANGUAGE