Зөөврийн ус хэрэглэдэг 3000 өрх айлд 4 халуун усны цэг үйлчилж байгаа юм. Мөн халуун болон хүйтэн усаар зэрэг хангах хангамж хомс байна.
Статистик мэдээллийн сангийн мэдээлснээр 2019 онд улсын хэмжээнд халуун усны цэгийн тоо 850 байна. Үүний 271 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.
Нийтийн халуун усны цэгийг гэр хорооллын дунд 1 давхар нийтийн халуун усны цэг байрлах ба дулаан, цэвэр болон бохир усны системийг шийдвэрлэсэн байна.
Цаашид нийтийн халуун усны цэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.