Төслийн үндсэн зорилго нь дэлгүүрийн үйл ажиллагаа өргөжиж буйтай холбогдон обьект болон бараа материал худалдан авч, үйл ажиллагааны орлогыг 50 хувиар нэмэгдүүлэх юм. Авто сэлбэгийн дэлгүүрүүд түрээсэнд жилд дунджаар 25,800,000 төгрөг зарцуулдаг байна. Иймд байгууллагын өөрийн эзэмшлийн обьекттэй болсноор тус урсгал зардлын мөнгөн төсвийг төсөл санхүүжүүлэгчид оруулж, харилцан хамтран ашигтай ажиллах боломжтой юм.
Үйлчлүүлэгч, худалдан авагчдын сэтгэл ханамжид нийцсэн засварын газраар үйлчилж, нийлүүлэлтийг цаг хугацаанд нь чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнээр хангах зорилготой ажиллана.
Бид авто сэлбэгийн худалдааны цогц үйлчилгээг Монгол улсын худалдааны стандартад нийцүүлэн байгуулж, эх орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах хэтийн зорилгуудыг тавьсан болно.