Монгол Улсын үйлдвэрлэлийн хоршоолол, ахуйн үйлчилгээний салбар нь хөнгөн аж үйлдвэр, хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай улсын томоохон салбарын нэг юм. 2019 оны байдлаар хими цэвэрлэгээний 141 цэгүүд үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ нь ахуй үйлчилгээний салбарын 1,52%-ийг эзэлж байгаа юм. Цаашид хими цэвэрлэгээний газрыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.