- Монгол улс нь далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580м дээш өргөгдсөн онцлогтой бөгөөд ойн сан нь 18.3 сая га ба ой модоор бүрхэгдсэн, талбай нь 12.9 сая га буюу нутаг дэвсгэрийн 8.2 хувь байдаг нь ойн нөөцөөр хомс орны тоонд багтдаг.
- 2018 оны судалгаагаар, Монгол орны нутаг дэвсгэрийн 77,8% нь цөлжилтөд өртсөн байна. Уг нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд зориулж зарцуулдаг улсын төсвийн хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн байна. Цөлжилтийг бууруулахгүй бол байгаль экологийн тэнцвэр алдагдах, дулаарал нэмэгдэх, цаашлаад хөрс, газрын гүн хатах, газар тариалангийн ургацын гарц буурах, гол мөрөн ширгэх, ундны усны хомстол үүсэх зэрэг олон сөрөг үр дагавартай байна. Цөлжилтийн бууруулахад ногоон байгууламж, мод үржүүлгийн газруудыг нэмэгдүүлэх хэрэгтэй.