- Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбогдон гаднаас авах бүтээгдэхүүн импортыг бууруулах шаардлагатай байгаа бөгөөд үүнд нэн тэргүүнд хүнсний ногоо яригдаж байна. Хүнсний ногоон 85-95%-ийг Хятад улсаас импортлон оруулж байна.
- 2020 оны байдлаар хүнсний ногоо нийт 10455,1 га тариалагдсан ба үүний 2824,4 га талбайг аж ахуй нэгж тариалсан байна. Дотоодын хүнсний ногооны нийлүүлэлт хомс байна.
- Тус төсөл хэрэгжихэд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ба төмс, лууван, байцаа, манжин зэрэг хүнсний ногоог тариалах юм. Бид өөрсдийн хүчин чадал, туршлага дээр үндэслэн цаашид байгууллагаа өргөжүүлж үйлчилгээ, орлогоо нэмэгдүүлж ажиллах боломжтой гэж үзэж байна.